Баян-Өлгий аймагт Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, эмийн жорын стандартын хэрэгжилтийн талаар сургалт зохион байгуулагдлаа

           Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбоотой Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах, "Эмийн жорын маягт, жор бичилт MNS:5376:2016 стандартын хэрэгжилтийн талаарх сургалтыг тус газраас аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмийн мэргэжилтэн, хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сангийн эм зүйч, жор баригч нарыг хамруулан 2024 оны 10 сарын 23-ны өдөр танхимаар зохион байгууллаа.

Сургалтад хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн актууд, цахим жор болон нийтлэг илэрч буй зөрчил дутагдалд тулгуурлан, хуулийн зүйл заалтын тайлбар, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.