Орхон аймагт Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, эмийн жорын стандартын хэрэгжилтийн талаар сургалт зохион байгуулагдлаа.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбоотой Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах, "Эмийн жорын маягт, жор бичилт MNS5376:2016 стандартын хэрэгжилтийн талаарх сургалтыг тус газраас аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй хамтран хувийн хэвшлийн эмийн сангийн эм зүйч, жор баригч, БОЭТ-ийн их эмч нарыг хамруулан 2024 оны 10 сарын 18, 19 -ний өдрүүдэд зохион байгуулав.
Сургалтад хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн актууд, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.
.jpg)