Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаарх сургалтыг Өмнөговь аймагт зохион байгууллаа.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбоотой Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах, Эмийн зохистой хэрэглээний талаарх сургалтыг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Эм холбоо, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Эм зүйн албатай хамтран зохион байгууллаа.
Сургалтад аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 54 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулж, хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн актуудын өөрчлөлт, цахим жор болон нийтлэг илэрч буй зөрчил дутагдалд тулгуурлан, хуулийн зүйл заалтын тайлбар, цаашид анхаарах асуудлуудаар санал солилцлоо.