Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Увс аймгийн эрүүл мэндийн ажилтнуудад танилцууллаа.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлж байгаатай холбоотой тус газрын Чанарын хяналтын газраас Увс аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран аймаг, сумдын Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эм хангамжийн салбарын эмийн мэргэжилтэн нийт 102 хүнд 09 дүгээр сарын 18-25-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа.
Мөн “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх аян”-ы хүрээнд иргэдэд хууль эрх зүй, эмийн зохистой хэрэглээг сурталчлах нээлттэй хаалганы өдрийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулж, орон нутгийн мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч ажиллалаа.
.jpg)
.jpg)