"Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал" сургалт зохион байгууллаа.

      Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас жил бүрийн 09 дүгээр сарыг "Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх аян" болгон зарладаг. Тус аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, уурхайн эмч, сувилагч, эмийн сангийн жор баригч нарыг хамруулсан "Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал" сэдэвт сургалтыг 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад аймгийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, "ЭМ" холбоо ТББ хамтран ажилласан байна.

Мөн Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх аяны хүрээнд Чанарын хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч П.Даваацэрэн "Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал" сэдвээр эмийн сангийн жор баригч нарын дунд "Эртэч уулзалт"-ыг өнөөдөр буюу 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулж, харилцан ярилцлага өрнүүлэв.

Ярилцлагын үеэр  Эм зүйч, сэтгэл зүйч, Б.Хулан "Жор баригч хүний сэтгэл зүй ямар байвал өөрт болон үйлчлүүлэгчид ээлтэй байх вэ?" талаар мэдээлэл хуваалцсан байна.