Сонгон шалгаруулалтын зарлал
ДЭМБ-ын санхүүжилтээр ‘’Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ’’ санаачлагыг хэрэгжүүлэх хүрээнд эмийн хадгалалт түгээлтийн суурь стандартуудыг боловсруулахад зарим үйл ажиллагаан дээр практик сургалт хийх, 2024-2028 оны төлөвлөгөөг хийж гүйцэтгэх үйл ажиллагааны хүрээнд 2024.10.01-2024.10.04-ний өдрийн хооронд англи хэлнээс монгол хэлрүү, монгол хэлнээс англи хэлрүү орчуулга хийх орон тооны бус богино хугацааны орчуулагчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Орчуулагчид тавигдах шаардлага.
1. Хүсэлт
2. Иргэний үнэмлэх
3. Төрийн албан хаагчийн анкет
4. Англи хэлний оноо болон орчуулагчийн гэрчилгээ.
Жич: Англи хэл дээр бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалж гадаадын их сургууль төгссөн бол, мөн анагаах ухааны чиглэлээр англи хэл дээр мэргэжил дээшлүүлсэн англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо шаардахгүй.