Төрийн дээд шагналаар шагнагдлаа

"Эрүүл мэндийн ажилтны өдөр"-өөр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдад Монгол Улсын Төрийн дээд шагнал гардуулах ёслол өнөөдөр зохион байгуулагдлаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа Монгол Төрийн Түшмэл Эрдэнэ, Төрийн албаны Тэргүүний ажилтан цол тэмдгээр, Эм үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Чанцалдулам Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдлаа.