Итгэмжлэгдсэн эмийн үйлдвэрийн лабораториудад ажиллаж байна.

          Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа, Эмийн бүртгэлийн хэлтсийн дарга Т.Мөнхтуул, Эм үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтнүүд Монос Фарм, Энхийн шүүдэр, Армон эмийн үйлдвэр болон АШУҮИСургуулийн Эм зүйн сургуулийн итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтаар итгэмжлэгдсэн эм шинжлэх лабораториудын өнөөгийн нөхцөл байдлыг судалж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.