Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт Эрүүл мэндийн сайд ажиллалаа

         Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр /2024.07.19/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.

Тэрээр Эмийн худалдан авалтын асуудлыг онцолж, Монгол Улсад хамгийн өргөн хэрэглэгддэг эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтад ангилал хийх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, богино хугацаанд зөв гаргалгааг гарган ажиллах чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Түүнчлэн Эм шинжлэх лабораторийн үйл ажиллагааг сайжруулах цаашид Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын гадаад хамтын ажиллагаа, хүний нөөцийг чадваржуулах чиглэлээр дэмжин ажиллахаа илэрхийллээ.