"МАНСУУРУУЛАХ БОЛОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ ЭМИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ, ИМПОРТЛОХ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ, ЭКСПОРТЛОХ, ХАДГАЛАХ, УСТГАХ, ТҮГЭЭХ, ХУДАЛДАХ ЖУРАМ"-ын төсөлд санал авч байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан ЭМС-ын 2015 оны 68 дугаар тушаалаар батлагдсан Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх журам шинэчлэгдэж байна. Иймд "МАНСУУРУУЛАХ БОЛОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ ЭМИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ, ИМПОРТЛОХ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ, ЭКСПОРТЛОХ, ХАДГАЛАХ, УСТГАХ, ТҮГЭЭХ, ХУДАЛДАХ ЖУРАМ"-ын төсөлд санал авч байна. Саналыг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл gajnoloo@mmra.gov.mn хаягаар ирүүлнэ үү.