ЭМ, БИОБЭЛДМЭЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ҮНЭМЛЭХ, ТЭМДГЭЭ ГАРДАЖ АВЛАА.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа тус газрын шинэхэн улсын байцаагчид ЭМС-ын тушаалаар олгогдсон улсын байцаагчийн үнэмлэх, тэмдгийг гардуулан, баяр хүргэж амжилт хүслээ.
Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх улсын байцаагч нь хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах эрх бүхий албан тушаалтан бөгөөд төрийн хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хараат бус, нээлттэй, ил тод байх зарчмыг баримталж, ажилтан хүний амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын асуудлыг онцгой анхаарч, өргөсөн тангарагтаа үнэнч, мэдрэмжтэй, хүнлэг, шударга, ёс зүйтэй, хуулийн хүрээнд ажиллахыг онцоллоо.
Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх их үйлсэд нь амжилт хүсье.