| НЭГ. КОВИД-19 ХАЛДВАРТ ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ БОДЛОГО |
| 4 | 1.1.3. Шинэ болон сэргэн тархаж байгаа халдвараас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангана. | 1.Хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг бүрдүүлнэ. | 2021-2024 | Улсын төсөв | Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн нөөцийн бэлэн байдлын үнэлгээ хийгдэж, нөөцийг шинэчилж сэлгэсэн байна. | Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад шаардлагатай эрүүл мэндийн салбарын нөөцийн жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/211 дүгээр тушаалаар батлуулсан. “Гамшиг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед эрүүл мэндийн салбарын шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийн жагсаалт”-ын дагуу 30 эрүүл мэндийн байгууллагын нөөцийн бэлэн байдалд хяналт, үнэлгээг III дугаар улиралд хийхээр төлөвлөгөөнд оруулсан. | ЭЭХХЗГ | |
| ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО |
| 2.1. Эрүүл мэнд. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна. |
| 44 | 2.1.8. Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлэн бүртгэл, хяналтын цахим тогтолцоог бүрдүүлнэ. | 1.Эмийн аюулгүй байдлын цахим бүртгэл, хяналтыг нэвтрүүлнэ | 2021-2024 | - | Эмийн аюулгүй байдлын цахим бүртгэл хяналт эм хангамжийн байгууллагуудад бүрэн нэвтэрсэн байна. | - “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-аас 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр А-U20224/13 дугаар техникийн нөхцөл авсан. Үүний дагуу 01 дүгээр сарын 23 болон 4 дүгээр сарын 03-ны өдрүүдэд шилэн кабелын угсралтын ажил гүйцэтгэх урилгыг зарлаж, "Юнителком" ХХК шалгарсан. Тус газартай 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулан шилэн кабель татаж, суурилуулах ажил эхлүүлэн 5 дугаар сарын 28-ны өдөр ТЕГ-ын МАБГ-т төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холболт хийлгүүлэх хүсэлт өгсөн.
- Импортын эмийн гаалиар орж ирсэн үнэ, зах зээлд борлуулагдаж байгаа үнийн мэдээллийг авах, эмийн үнийн шатлал бүр дэх нэмэгдлийн хэмжээг хянах зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас Гаалийн ерөнхий газартай 4 дүгээр сарын 04-ний өдрийн ГЕГ15/24 дугаар хамтран ажиллах гэрээг байгуулсан.
- Олон улсын зураасан кодны байгууллага болох GS1 нийгэмлэгтэй уулзалт зохион байгуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр болон импортлогч компаниудын бараа бүтээгдэхүүнийг бүртгэгдсэн баркод, зах зээлд худалдаалагдаж буй баркодуудыг нэг болгон цэгцлэх, буруу баркодын мэдээллийг засварлахаар тохирч ханган нийлүүлэх байгууллагуудаас эмийн баркодыг цуглуулах багийн гишүүдийг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн гаргасан. Нийт 220 бүртгүүлэгч байгууллагын 8056 эмийн баркодын мэдээлэл ирүүлэхээс
- Албан бичгээр 60 байгууллагын 4499 эмийн баркодын мэдээлэл ирсэн байна.
- Баркодын мэдээлэл ирсэн боловч тулгалт хийх шаардлагатай 46 байгууллагын 2062 эм байна.
- Баркодын мэдээлэл огт ирүүлээгүй 114 байгууллагын 1495 эм байна.
- Эмийн бүртгэлийн Лайсмед программын хөгжүүлэлт хийх зорилгоор гаалийн бүрдүүлэлт системийн ажлын байрны зураглал, Моносфарм Трейд ХХК, Мөнхийн тун ХХК-ийн үйл ажиллагаандаа хэрэглэдэг системтэй танилцан гаальтай мэдээлэл солилцох сервис гаргаж, программын хөгжүүлэлт хийж байна.
- 2024 оны 01/81 дугаар албан бичгээр төрийн мэдээллийн нэгдсэн “Хур” сүлжээнд холбох хүсэлт хүргүүлсэн. "Лайсмед" эмийн бүртгэлийн серверт "OPENVPN" холболт хийж, И-Монголиа программтай холболт хийгдсэн. Мөн 01/493 дугаар албан бичгээр ГЕГ-ын программтай холболт хийх хүсэлтийг Үндэсний дата төвд хүргүүлсэн. ТЕГ-ын МАБГ-аас Ай Пи хаяг авч 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдрүүдэд "Лайсмед" программын серверийг МАБГ-ын серверт холбох физик холболтыг хийж, ГЕГ-ын программтай мэдээлэл солилцож эхэлсэн.
| ЭЭХХЗГ | |
| 45 | 3.Эмийн чанар, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ боловсруулж, хэрэгжүүлнэ | 2022-2024 | 1,000.0 Улсын төсөв | Арга хэмжээний төлөвлөгөөт үйл ажиллагааны хэрэгжилт 50 хувь | Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/450 дугаар тушаалаар “Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн чанар, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-г 2022-2025 онд хэрэгжүүлэхээр баталж, ЭЭХХЗГ нь 2024 онд 3 зорилтын хүрээнд ЭМЯ-тай хамтран хэрэгжүүлэх 5 арга хэмжээ, бие даан хэрэгжүүлэх 16 арга хэмжээ хэрэгжүүлэхээс 5 сарын байдлаар 90 хувийн хэрэгжилттэй-5, 50-70 хувийн хэрэгжилттэй-9, 30 хүртэлх хувийн хэрэгжилттэй-5, арга хэмжээ байна. Засгийн газрын 2024 оны 42 дугаар тогтоолоор “Олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах журам” батлагдсан. “Эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага” MNS5524:2014 стандартыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг ЭЭХХЗГ-ын даргын 2024.03.18-ны өдрийн A/40 дугаар тушаалаар байгуулсан. Тусгай зөвшөөрөл олгох, импортын бүртгэлээр /лиценз/ хүсэх, авах үйл ажиллагаа 100 хувь цахимжиж, 5 сарын байдлаар 145 тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгох комиссын хурлыг нийт 4 удаа зохион байгуулж, дараах асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн. Үүнд: Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын бүртгэл авах нийт 4066 хүсэлтийг цахимаар хүлээн авч 3689 буюу 90,7 хувийг олгож, 4,5% нь шийдвэрлэлтийн шатандаа явж байна. Үүнд: Эмийн бүртгэлийн цахим системд 2024 оны 5 дугаар байдлаар нийт 1239 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэсэн байна. Үүнд: ЭМЯ-ны СХГ-ын даргын баталсан 10-00/11, 03-01/01 дугаар “Эмнэлгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай”, 10-00/15 дугаар “Эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 125 хяналтын хуудсаар хяналт шалгалт хийсэн байна. | ЭЭХХЗГ | |
| 46 | 4.Нянгийн тэсвэржилтийн хяналтын дэлхийн сүлжээнд нэгдэж, нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг хянах тогтолцоог бүрдүүлнэ | 2021-2024 | - | Бүх эмнэлэг сүлжээнд нэгдэж, тэсвэржсэн нянгийн мэдээллийг улсын хэмжээнд гаргадаг болсон байна. | 2024 оны эхний 4 сарын байдлаар нянгийн тэсвэржилтийн хяналтын дэлхийн сүлжээнд нэгдэх ажлын хүрээнд WHONET үндэсний сүлжээг өргөжүүлж, 19 аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ, 8 дүүргийн нэгдсэн эмнэлэг, 14 төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, хувийн 15 лаборатори зэрэг нийт 56 эрүүл мэндийн байгууллагад нян судлалын лабораторид WHONET-ийн програм суулгасан. Эрүүл мэндийн байгууллагууд нянгийн тэсвэржилтийн талаарх мэдээллээ өгч хэвшсэн бөгөөд сар бүр дүн шинжилгээ хийх асуудлаар цахим сургалт тогтмол хийгдэж байна. ДЭМБ-ын зөвлөхүүд Монгол Улсад бичил биетний тэсвэржилтийн талаар үндэсний тандалтын тогтолцоог бүрдүүлэх, ББТ-ийн эсрэг эмнэлэгт суурилсан хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээг боловсруулах чиглэлээр ЭМЯ, ЭЭХХЗГ, ХӨСҮТ зэрэг байгууллагуудтай 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр уулзалт зохион байгуулсан. | ЭЭХХЗГ | |
| 47 | 2.1.8.Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлэн бүртгэл, хяналтын цахим тогтолцоог бүрдүүлнэ. | 5.Эмийн зохицуулалтын төрийн захиргааны байгууллага байгуулна. | 2021-2024 | - | Эмийн зохицуулалтын төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа жигдэрсэн байна. | Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс яам, агентлагийн хүний нөөцийн бүрдүүлэлтийг хангах зорилгоор салбар зөвлөлийн даргын 2024 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан тусгай шалгалтын комисс нь ЭМЯ, ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгсэлийн хяналт, зохицуулалтын газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгсэлийн хяналт, зохицуулалтын газрын удирдах, гүйцэтгэх 7 албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг 2024.01.30-нд зохион байгуулж, 2 гүйцэтгэх албан тушаалын сул орон тоо нөхөгдсөн байна. ЭЭХХЗГ-ын сул орон тооны жагсаалтыг ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2/1561 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Үүнд: удирдах-2, гүйцэтгэх-7 сул орон тооны захиалгыг хүргүүлж, тусгай шалгалтыг 2024 оны 5 дугаар сар зохион байгуулна. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх сэлгэн ажиллуулах тухай зарыг байгууллагын цахим хуудсанд 5 дугаар сарын 02-ны өдөр байршуулсан. | ЭЭХХЗГ | |
| 48 | 6.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тэргүүлэх чиглэлийг үндэслэн эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ | 2021-2024 | - | Эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийн дотоодын зах зээлд эзлэх хувь 8 болсон байна. | 2023 оны жилийн эцсийн байдлаар эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийн дотоодын зах зээлд эзлэх хувь 21.0 байсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг олгоход тухайн үйлдвэрлэлд ашиглах түүхий эд импортлох, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг хамт олгох, үйлдвэрлэлд ашиглах түүхий эд, сав, баглаа, боодол, тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжих, инновац шингэсэн үндэсний үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон алслагдсан бүс нутагт эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэхэд төрөөс хөнгөлөлттэй зээл, татаас олгох зэрэг үйлдвэрлэл дэмжсэн зохицуулалтыг тусгаад байна. Хуулийн төсөлд яамдаас санал авч, 19 яам, 4 мэргэжлийн нийгэмлэг, холбоо, бусад байгууллага, иргэдээс ирсэн саналыг тусгаж, Ерөнхий сайдын дэргэдэх Зөвшөөрлийн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралд тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийн талаар танилцуулж, дүгнэлт гаргуулсан. Хуулийн төслийг Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанд танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Улмаар Хуулийн төслийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. “Эмнэлгийн хэрэгсэл-Чанарын менежментийн тогтолцоо-Зохицуулалтын зорилгоор тавих шаардлага” MNS ISO 13485:2021” стандартын гарын авлагыг орчуулж, дотоодын эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүдэд хүргүүлсэн. Мөн стандартыг хэрхэн хэрэгжүүлэх талаарх сургалтыг Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг 6 эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн мэргэжилтэнүүдэд 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж, стандарт хэрэгжүүлэх гарын авлагыг үйлдвэрүүдэд хүлээлгэн өгсөн. | ЭЭХХЗГ | |
| 49 | 7.Биобэлдмэлийн үйлдвэрлэлийг эрчимжүүлнэ | 2021-2024 | 2,000.0 Улсын төсөв | Биобэлдмэл, тэжээлт орчны үйлдвэрлэл 35 хувиар өссөн байна. | ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад тэжээлт орчинг тасралтгүй үйлдвэрлэж, тусламж, үйлчилгээнд ашиглаж байна. ХӨСҮТ-ийн Нян судлалын лабораторид автомат тэжээлт орчин бэлдэгч Masterclave® 10 аппаратыг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хийсэн. Туршилтаар 2 литр шоколад агар бэлтгэж, савласан. Автомат тэжээлт орчин бэлдэгч Masterclave® 10 аппаратын туршилтын явцад программд алдаа зааж, нийлүүлэгч компани “Лайфтроник” ХХК-аас алдааг засахаар ажиллаж байна. ЗӨСҮТ-ийн Био үйлдвэрлэлийн лаборатори нь 2024 оны эхний 4 сарын байдлаар нянгийн шалтгаант халдварт өвчин болох тарваган тахал, боом, холер, хулгана тахал, бруцеллёз, хуурмаг сүрьеэ, листериоз, төрөл бүрийн мөөгөнцөрийн халдварт өвчний оношлогоонд ашиглах 20 нэр төрлийн микробиологийн тэжээлт орчин 601.1 литр, 112 нэр төрлийн ялган оноглох тэжээлт орчин 218,469 литр, 85 нэр төрлийн нян судлал, химийн шинжилгээнд хэрэглэх будаг урвалж уусмал 283,585 литр, 2 нэр төрлийн оношилгооны бактериофагийн бэлдмэл 500 мл үйлдвэрлэжээ. Эдгээр үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад үндсэн тэжээлт орчны хувьд 4 нэр төрөл, 155.5л буюу 20.5%-иар буурсан үзүүлэлттэй гарсан нь 2023 оны I улиралд ЗӨСҮТ-ийн Лавлагаа лабораторийн албаны нян судлалын лабораторид “Нахиа” эмийн үйлдвэртэй хамтарсан нянгийн антибиотик идэвхи тодорхойлох судалгаа хийгдсэн. Мөн Био үйлдвэрлэлийн лабораторийн үндсэн тэжээлт орчны үйлдвэрлэл тухайн үед нэмэгдсэнтэй холбоотой. Мөн нян будах, нянгийн биохимийн идэвхи тодорхойлох шинжилгээнд хэрэглэх будаг, урвалж шингээсэн цаасан диск үйлдвэрлэлийн хэмжээ 2023 оны эхний 4 сард, энэ оныхтой харьцуулахад 2.5 дахин их байгаа нь 14 аймаг дахь ЗӨСТ-үүдийн лабораториудын өнгөрсөн оны нүүрс-ус шингээсэн цаасан дискүүд болон мертолит натри шингээсэн цаасан дискүүдийн захиалгын хэмжээ их байсантай холбоотой. НЭМҮТ-д хүний хэвийн иммуноглобулины 010821, 01091, 010123 цувралд чанарын болон тогтвортой байдлын судалгааг “Монгол улсын үндэсний фармакопей 2011” арга аргачлалын дагуу биохими, биологи, микробиологийн шинжилгээг нийт 56 үзүүлэлтээр 4 давтамжтай гүйцэтгэж, шинжилгээний үр дүнг сорилтын хуудсаар баталгаажуулсан. Нийт шинжилгээний тоо 168. Альбумины 020721 цувралд чанарын болон тогтвортой байдлын судалгааг “Монгол улсын үндэсний фармакопей 2011” арга аргачлалын дагуу биохими, биологи, микробиологийн шинжилгээг нийт 56 үзүүлэлтээр 4 давтамжтай гүйцэтгэж, шинжилгээний үр дүнг сорилтын хуудсаар баталгаажуулсан. Нийт шинжилгээний тоо 56. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг олгоход тухайн үйлдвэрлэлд ашиглах түүхий эд импортлох, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг хамт олгох, үйлдвэрлэлд ашиглах түүхий эд, сав, баглаа, боодол, тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжих, инновац шингэсэн үндэсний үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төрөөс хөнгөлөлттэй зээл, татаас олгох зэрэг үйлдвэрлэл дэмжсэн зохицуулалтыг тусгаад байна. Хуулийн төсөлд яамдаас санал авч, 19 яам, 4 мэргэжлийн нийгэмлэг, холбоо, бусад байгууллага, иргэдээс ирсэн саналыг тусгаж, Ерөнхий сайдын дэргэдэх Зөвшөөрлийн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралд тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийн талаар танилцуулж, дүгнэлт гаргуулсан. Хуулийн төслийг Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанд танилцуулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Улмаар Хуулийн төслийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэрийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах ажлын хүрээнд 4 дүгээр сарын 08-ны өдөр тус үйлдвэрийн ажлын байранд үнэлгээ хийж, ЭЭХХЗГ-ын тусгай зөвшөөрлийн 4 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын комиссд танилцуулж дэмжигдсэн. Дотоодын эмийн үйлдвэрүүдээс 2023 оны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тайланг авч дүн шинжилгээ хийн боловсруулж, Эм зүйн салбарын үзүүлэлт номонд оруулсан. | ЭЭХХЗГ | |
| 50 | 8. Эмийн аюулгүй байдлын үндэсний лаборатори байгуулна | 2024 | 90.0 Улсын төсөв, гадаадын зээл тусламж | Эмийн аюулгүй байдлын үндэсний лаборатори байгуулах ТЭЗҮ-г боловсруулан батлагдсан байна. | Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 15 дугаар зүйлд Эм, эммнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн эрх, үүргийн талаар зохицуулалт тусгасан. Хуулийн төсөлд яамдаас санал авч, 19 яам, 4 мэргэжлийн нийгэмлэг, холбоо, бусад байгууллага, иргэдээс ирсэн саналыг тусгаж, Ерөнхий сайдын дэргэдэх Зөвшөөрлийн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралд тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийн талаар танилцуулж, дүгнэлт гаргуулсан. Хуулийн төслийг Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанд танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Улмаар Хуулийн төслийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Эмийн лабораторийн чадавхийг бэхжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт, тооцоог гаргаж байна. Эм шинжлэх лабораторид нэн шаардлагатай 10 багаж, тоног төхөөрөмж худалдан авах Үнэлгээний хороог ЭЭХХЗГ-ын даргын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр А/46 дугаар тушаалаар байгуулж, тендерийн баримт бичиг боловсруулсан. Эмийн аюулгүй байдлын үндэсний лаборатори байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад шаардлагатай тендерийн үнийн зах зээлийн үнийн судалгааг хийсэн. | ЭЭХХЗГ | |
| 51 | 9.Эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанар аюулгүй байдал, бүртгэл, засвар үйлчилгээний тогтолцоог бэхжүүлнэ | 2021-2024 | 500.0 Улсын төсөв | Эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанар, аюулгүй байдал, бүртгэл, засвар үйлчилгээний тогтолцоотой болно. | Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас 2024 онд шалгалт тохируулга хийлгэх хэрэгцээ шаардлагын судалгаа авч, “Эрүүл мэндийн байгууллагад ашиглагдаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжид 2024 онд шалгалт тохируулга хийх хуваарь”-ийг батлуулсан. Батлагдсан хуваарь болон ирүүлсэн хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн яамны харьяа 2, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 7, орон нутгийн 1, хувийн хэвшлийн 100 нийт 110 эрүүл мэндийн байгууллагын 866 эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийснээс 89.1% тэнцсэн байна. Мөн шалгалт тохируулгад хамрагдсан 866 эмнэлгийн тоног төхөөрөмж тус бүрээр шалгалт тохируулгын үр дүнг боловсруулж, үр дүнгийн нэгтгэлийн хамт холбогдох эрүүл мэндийн байгууллагад албан бичгээр тус тус хүргүүлсэн. Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн хэлэлцээрийн хүрээнд Польш Улсын Storalczyk Miroslaw Technologia Pozarnicza компанитай MOH/2021-005-0723 дугаартай гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний автомашин (явуулын лаборатори) нийлүүлэгдэнэ. Гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сараас автомашины нийлүүлэлт эхлэхээр байсан боловч Украин Улсад болж буй дайны улмаас тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн эд ангиудын нийлүүлэлт тасалдаж, гэрээний нийлүүлэлтийн хугацаа хойшилсон. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний 2 автомашин (явуулын лаборатори) 2024 оны эхний хагас жилд багтаан нийлүүлэгдэх төлөвлөгөтэй байна. АХБ-ны “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” L3843/3844/G0672-MON төсөл (1-р үе шат)-ийн 2024 оны ажлын төлөвлөгөөнд “Эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудад барилга, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хугацааг сануулах, түүх үүсгэх бүртгэлийн программ хангамж (recall system) боловсруулж, батлуулах, холбогдох сургалтыг зохион байгуулах” ажлыг хийхээр бэлтгэлийг хангаж байна. | ЭЭХХЗГ | |