Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмээр үйлчилж буй эрүүл мэнд, эм хангамжийн байгууллагуудад хамтарсан хяналт шалгалт хийгдлээ

      Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар,  Баян-Өлгий аймгийн Тагнуулын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газрын холбогдох албан хаагчидтай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, зарцуулалт, эм хангамжийн байгууллагуудын худалдаж буй эмийн чанар аюулгүй байдал болон улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Хяналтаар илэрсэн зарим алдаа зөрчлийг газар дээр нь арилгуулж, гарсан үр дүнг удирдлагуудад танилцуулан цаашид авах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.