Бүртгэлийн шинжээч сонгон шалгаруулах зарлал
Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл, анагаах ухааны их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, Төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдийн дунд “Эм, эмийн түүхий эд, вакцин, биобэлдмэл, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн баримт бичигт үнэлгээ хийж, дүгнэлт гаргах орон тооны бус шинжээч” (цаашид бүртгэлийн шинжээч гэх)-ийг сонгон шалгаруулахаар мэдээллийг хүргүүлж байна.
Бүртгэлийн шинжээчээр ажиллахыг хүссэн иргэдийн материалыг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цаг хүртэл ажлын албанд цаасаар болон ulziidulam@mmra.gov.mn цахим хаягаар ирүүлнэ.
Материал хүлээн авах хаяг:
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
158160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо,
Энхтайваны өргөн чөлөө,Энхтайван найрамдлын ордон, 207 тоот.
Сонгон шалгаруулалттай холбоотой тодруулгыг 51-260212 дугаарын утсаар Д.Өлзийдулам ахлах мэргэжилтэнтэй холбогдож авна уу.