Сонгон шалгаруулалтын зарлал

ДЭМБ-ын санхүүжилтээр ‘’Хүүхдийн хорт хавдарын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ’’ санаачлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эмийн хадгалалт түгээлтийн суурь стандартуудыг боловсруулах ажилд англи хэлнээс монгол хэл рүү орчуулга хийх орон тооны бус богино хугацааны орчуулагчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

1. Химийн эмчилгээний эм бэлтгэх ДЭМБ болон бусад орны заавар, журам, гарын авлага орчуулах, хянах.

2. Эмийн сангийн эм хүлээн авах, түгээх, хяналт тавих

3. ДЭМБ-ын болон бусад орны үйл ажиллагааны стандарт ажиллагааны заавар, журам, гарын авлага орчуулах, хянах.

Орчуулагчид тавигдах шаардлага:

1. Өргөдөл

2. Иргэний үнэмлэх

3. Төрийн албан хаагчийн анкет

4. Англи хэлний түвшин тогтоох онооны гэрчилгээ.

Жич: Англи хэл дээр бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалж гадаадын их сургууль төгссөн бол анагаах ухааны чиглэлээр англи хэл дээр мэргэжил дээшлүүлсэн англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо шаардахгүй.