Эм бүртгүүлэгч байгууллагуудад сургалт зохион байгууллаа
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас бүртгэлийн болон бүртгэлийн дараах эмийн чанар, аюулгүй байдлын хяналт, зохицуулалтыг сайжруулахад эм бүртгүүлэгчийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлтэй хамтран танхим сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад тусгай зөвшөөрөл бүхий эм ханган нийлүүлэх байгууллага, гадны эм үйлдвэрлэгчийн төлөөлөгчийн газар болон үндэсний эмийн үйлдвэрийн төлөөлөл, асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хамрууллаа.
Тус сургалтаар фармаковижилансын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ ба эмийн зохистой хэрэглээний суурь асуудал болох эмийн хэрэглэх заавар боловсруулалт, баталгаажилт болон манай улсын эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрөл, хяналт зэрэг үндсэн 3 асуудлыг хөндсөн.
Энэхүү сургалт нь эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудлын талаар эм бүртгүүлэгчийг нэгдсэн мэдээллээр хангаж, төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд зохицуулалтын агентлаг, мэргэжлийн салбар зөвлөл, аж ахуй нэгжийн үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагаа улам сайжруулах үр дүнтэй болж өндөрлөлөө.
.jpg)


