Авлигын эсрэг сургалт зохион байгуулагдлаа

        Авлигатай тэмцэх газраас 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын нийт албан хаагчдад танхим, цахим хэлбэрээр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Авлигатай тэмцэх газрын ажилтан, комиссар Д.Балдандорж явуулсан бөгөөд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар болон Авлига үүсэх шалтгаан нөхцөл, Төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээ, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нийтлэг гаргаж байгаа зөрчлийн талаар мэдээлэл хүргэлээ.