Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 2015 стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгон шалгаруулна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь ISO 9001 2015 стандарт Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул холбогдох байгууллагуудыг мэдээллээ илгээхийг урьж байна.
-Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байгууллагууд Төрийн байгууллагад Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн туршлагатай байх шаардлагатай.
-Сонирхсон байгууллагууд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дотор мэдээллээ info@mmra.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.