Ёс зүйн сургалт зохион байгуулагдлаа
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Ёс зүйн дэд хорооноос 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Авлигатай тэмцэх газар, "АНУГО" ТББ-тай хамтран ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, төрийн байгууллага, албан тушаалтны албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг мөрдүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр, тус газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудад танилцуулга, мэдээллийг хүргэв.
Мөн түүнчлэн хууль эрх зүй, танин мэдэхүйн мэдлэг шалгасан АХА асуулт хариултын тэмцээнд албан хаагчид идэвхтэй оролцож, ялагчдаа тодруулсан юм.





.jpg)