Эмнэлгийн тоног төхөөмжийн шалгалт тохируулгын төлбөрийн хэмжээ шинэчлэгдлээ
Эмнэлгийн тоног төхөөмжийн шалгалт тохируулгын төлбөрийн хэмжээг баталсан 2015 оны 117 дугаар тушаал хүчингүй болж, Шадар сайдын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар шинэчлэгдэн батлагдсан тул шалгалт тохируулгын ажлыг тус төлбөрийн хэмжээний дагуу гүйцэтгэхээр боллоо.