Эмийн хэрэглэх зааврын материал авах тухай.

     Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн 04 дүгээр сарын хурлаар хэлэлцүүлэх Эмийн хэрэглэх зааврын материалыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал албан бичгээр ирүүлнэ үү. Дээрх хугацаанд ирүүлээгүй тохиолдолд дараагийн хурлаар орохыг анхаарна уу!

ЭМИЙН ХЭРЭГЛЭХ ЗААВАР БАТАЛГААЖУУЛАХААР ИРҮҮЛЭХДЭЭ:

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 18.5-д заасны дагуу боловсруулж, дараах мэдээллийг албан бичигт тусгасан байна.

Үүнд:

• Эмийн худалдааны нэр, кириллээр

• Эмийн олон улсын нэр, кириллээр

• Тун, тоо хэмжээ,

• Эмийн хэлбэр

• Олгох нөхцөл: жортой, жоргүй, эмнэлгийн нөхцөлд

• Үйлдвэрлэгчийн нэр, улс, кириллээр Албан бичигт орчуулагчийн мэдээлэл, эргэн холбоо барих хүний нэр, утасны дугаар тусгах;

Хүлээж авах баримт бичгийн бүрдэл:

• Монгол хэрэглэх заавар 1%;

• Эх сурвалж Англи эсвэл Орос заавар 1%;

Хэрэв эмийн зааварт өөрчлөлт орсон бол:

• өөрчлөлтийн харьцуулсан хүснэгт 1% (монгол, орос эсвэл англи эх хувь);

• хуучин заавар 1%

Баримт бичигт тавигдах шаардлага:

• Баримт бичгийн бүрдэл, тэдгээрт тавих шаардлага MNS 5140-2:2021 стандартын 5-14 заалтыг баримтлан боловсруулах;

• Нэг төрлийн фонтоор, үг үсгийн болон утга найруулгын алдаагүй, мэргэжлийн үгийн сонголтыг зөв хийх;

• Хуудасны нийт тоог тавих;

• Үндэсний эмийн үйлдвэрийн хувьд эмчлүүлэгчид зориулсан хэрэглэх заавар, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан заавар-мэдээллийг загварын дагуу боловсруулж, ашигласан эх сурвалж Англи, Монгол зааврын хуулбарыг хавсаргах;

• Уламжлалт эмийн зааврын хувьд уламжлалт жор, судар, эх сурвалжийг хуулбарлан хавсаргах;

• Хэрэглэх зааврын арын хуудсанд бүртгүүлэгч байгууллагын нэр, хаягийг бичиж, зөвхөн нэрний хэсэгт байгууллагын тамга, тэмдэг дарах;

Жич: Эм судлалын салбар зөвлөлийн хурлаар хэрэглэх заавар нь хэлэлцэгдэж, баталгаажсан тохиолдолд тэмдэг даруулж авах нэмэлт 1%-ийг авчрахыг анхаарна уу.