Чанарын менежментийн тогтолцоо, ач холбогдол сургалт болж байна.

       Эм Зүйн Мэргэжлээр Төгсөгчдийн Холбоо НҮТББ-аас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагаанд ДЭМБ-ын “Үндэсний зохицуулалтын байгууллагад чанарын менежментийг хэрэгжүүлэх шаардлага” удирдамж болон Олон улсын ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор “Чанарын менежментийн тогтолцоо, ач холбогдол” сургалт зохион байгуулж байна.

Сургалтын хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үндсэн үйл ажиллагаа, нөхцөл байдалд шинжилгээ хийж, ДЭМБ-ын “Үндэсний зохицуулалтын байгууллагад чанарын менежментийг хэрэгжүүлэх шаардлага” удирдамжийг танилцуулах, Олон улсын ISO9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлэх ач холбогдлыг таниулахаас гадна байгууллагын дотоод хяналтын төлөвлөгөөг сайжруулахад анхаарах асуудлаар мэдээлэл өглөө.