Эмийг оновчтой сонгох, зохистой хэрэглээг төлөвшүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд Бичил биетний эмэнд тэсвэржилтийн талаарх тандалтыг сайжруулах, эмийг оновчтой сонгох, зохистой хэрэглээг төлөвшүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж, уулзалт хэлэлцүүлэг хийлээ.
