Барилгын дотоод заслын ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулах зар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 56 тоот хаягт орших Энхтайван найрамдлын ордны барилгын 1, 2, 3 давхрын коридорын хана, таазанд дотоод засал хийх ААН-ийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Хийгдэх ажил:
- 36 хаалганы амалгаа шавар хийх
- 1-3 давхрын шатны хашлага будах
- 907.08 м.кв хананы эмульс хийх
- 430.50 м.кв таазны эмульс хийх
- 196.75 м.кв хана будах
- 2.60х1.80 метр хэмжээтэй 6 цонх, 1.10х1.80 метр хэмжээтэй 7 цонх будах.
Сонирхсон ААН ажлын байрыг газар дээр нь ирж үзэх шаардлагатай бөгөөд үнийн саналаа битүүмжлэн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цагаас өмнө Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 3 давхар 301 тоот өрөө Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Гандолгорт өгнө үү.
Сонирхогч аж ахуйн нэгж шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ:
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
- Компанийн танилцуулга.
- Барилгын засвар, засал чимэглэлийн ажил гүйцэтгэх зөвшөөрөл.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 хороо,
Энхтайвны өргөн чөлөө.
Лавлах утас: 51-260183.
Цахим хаяг: info@mmra.gov.mn