Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Энхтайван найрамдлын ордонд нүүж ирлээ.

Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь UBH center 8 болон 16 давхарт үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны Өргөн чөлөө, Энхтайван найрамдлын ордонд үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, иргэд, аж ахуй нэгжид төрийн үйлчилгээг нээлттэй үзүүлж эхэллээ.
Энхтайван найрамдлын ордон нь Peace mall худалдааны төвийн чанх хойно байршиж байна.
Та бүхэн 51-260183 дугаарын утсаар холбогдож мэдээлэл авна уу.
