"Чанарын менежментийн тогтолцоо, ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгуулах байгууллага урьж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагаанд ДЭМБ-ын "Үндэсний зохицуулалтын байгууллагад чанарын менежментийг хэрэгжүүлэх шаардлага" удирдамж болон Олон улсын ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүний нөөцийг чадавхжуулах сургалт зохион байгуулах албан байгууллагыг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Хугацаа: 12 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл info@mmra.gov.mn цахим хаягаар мэдээллээ ирүүлнэ үү.

Мэдээлэлд тавигдах шаардлага:

1. Байгууллагын танилцуулга

2. Сургалтын удирдамж

3. Сургалтын хөтөлбөр

4. Төсөв