Тасалдсан эм, эмнэлгийн хэрэгслийн мэдээллийг бидэнд илгээгээрэй.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн газраас тасалдсан эм, эмнэлгийн хэрэгслийн цахим мэдээний сан үүсгэх ажлын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Монос-Улаанбаатар, Монголфарм, Монгол эм импекс, Ньюремеди, Омбол, Азифарм зэрэг нийт 324 эмийн санд иргэн болон эм зүйч нарт зориулсан 2 төрлийн асуумж бүхий 1680 брошур наан байршууллаа.
Иймд та бүхэн эмийн сангаар үйлчлүүлэхдээ тухайн QR асуумжийг бөглөж эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдлын мэдээллийг бидэнд илгээнэ үү.



