Барилгын дотор засал хийх байгууллага сонгон шалгаруулах зар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 56 тоот хаягт орших Энхтайван найрамдлын ордны барилгын 2395 м.кв 1,2,3 давхар обьектын 10,000 м2 талбайн дотор засалд эмульс хийх, 300м2 талбайд цонх будах /будаг эмульс байгаа болно/ ААН-ийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон аж ахуйн нэгж үнийн саналаа дор дурдсан хаягаар 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагаас өмнө Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Энхтайваны өргөн чөлөө, UBH төвийн 8 давхарт Хуулийн ахлах мэргэжилтэн Л.Батзоригт өгч дугаар авна уу.
Сонирхогч аж ахуйн нэгж шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ:
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
- Барилгын тусгай зөвшөөрөл 2.1.1, Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын тусгай зөвшөөрөлтэй байх
- Компаний танилцуулга
- Сүүлийн 6 сарын санхүүгийн тайлан
- Энэ чиглэлээр өмнө нь гүйцэтгэсэн ажлын жагсаалт /зурган болон бичмэл байдлаар ирүүлэх/