Жендер ба хөгжил, Жендерийн тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
Дэлхий нийтэд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж “Хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” гэдгээ илэрхийлэн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ аяны хүрээнд Эрүүл мэндийн яамнаас 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулсан “Жендерт суурилсан бодлого төлөвлөлт ба төсөвлөлт” сэдэвт цахим, танхим сургалтад Эм, эмнэлгийн хэрэгслийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд хамрагдаж мэдээлэл авсан.
.JPG)
Тус аяны зорилт, зорилгыг нийт албан хаагчдад таниулах, жендерийн үндсэн ойлголтыг өгөх зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Жендерийн Үндэсний хороотой хамтран “Жендер ба хөгжил, Жендерийн тэгш байдал” сэдэвт сургалтыг энэ сарын 29-ний өдөр мөн зохион байгууллаа. Сургалтыг Жендерийн үндэсний хорооны сургалтын бодлого хариуцсан мэргэжилтэн, сургагч багш Б.Наранцацрал зааж, албан хаагчид танхим, цахим хэлбэрээр хамрагдлаа.


