Хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах АТОМ хөтөлбөр манай улсад хэрэгжинэ.
Хавдрын хяналтын олон улсын холбооноос (UICC) 2022 оны 5-р сард санаачилсан хорт хавдрын эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх АТОМ хөтөлбөрт дэлхийн 46 улс багтсанаас зорилтот эхний 3 улсын нэгээр Монгол Улс сонгогдсон байна.
Уг хөтөлбөр нь бага болон дундаас доош орлоготой орнуудад хорт хавдрын оношилгоо, эмчилгээнд зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг сайжруулан эдгээр эмийг зөв хэрэглэх чадавхийг нэмэгдүүлэх зорилготой.
АТОМ хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Данни Милнер болон зөвлөх Сумитра Кришнамурти нар Монгол улсад ажиллах явцдаа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж, өндөр нас баралт бүхий хавдрын эмчилгээнд ойрын ирээдүйд нэвтрэх магадлалтай эмнүүдийн чанар, хүртээмжинд нэн тэргүүнд анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Цаашид манай улсад нөхцөл байдлын үнэлгээ хийж холбогдох байгууллагын төлөөллүүдтэй уулзлалт хийх юм.



.jpg)