“Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, ерөнхий гэрээгээр эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” сэдэвт сургалт /2023.11.17/зохион байгууллаа.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн газраас Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа төрийн өмчийн 26 эрүүл мэндийн байгууллагын худалдан авах ажиллагаанд оролцдог 41 мэргэжилтэн, эм зүйч нарт “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, ерөнхий гэрээгээр эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэсээс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга”, Төрийн худалдан авах ажиллагааны газраас “Худалдан авах ажиллагааны цахим систем болон цахим дэлгүүр системийн хэрэглээний мэдлэгийг нэмэгдүүлэх нь”, Эм хангамжийн газраас “Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын зохицуулалтын үйл ажиллагаа” зэрэг сэдвүүдээр мэдээлэл өглөө.
.jpg)