Эмийн хэрэглэх зааврын материал авах тухай
Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн 11 сарын хурлаар
хэлэлцүүлэхЭмийн хэрэглэх зааврын материалыг 2023 оны 11 дугаар сарын 21-ний өдрийг дуустал албан бичгээр ирүүлнэ үү.
Дээрх хугацаанд
ирүүлээгүй тохиолдолд дараагийн хурлаар орохыг анхаарна уу!
ЭМИЙН ХЭРЭГЛЭХ
ЗААВАР БАТАЛГААЖУУЛАХААР ИРҮҮЛЭХДЭЭ:
Эм,
эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 18.5-д заасны дагуу боловсруулж, дараах мэдээллийг албан бичигт тусгасан байна. Үүнд:
- Эмийн худалдааны нэр, кириллээр
- Эмийн олон улсын нэр, кириллээр
- Тун, тоо хэмжээ,
- Эмийн хэлбэр
- Олгох
нөхцөл: жортой, жоргүй, эмнэлгийн нөхцөлд
- Үйлдвэрлэгчийн нэр, улс, кириллээр
Албан бичигт орчуулагчийн мэдээлэл, эргэн холбоо барих хүний нэр, утасны
дугаар тусгах;
Хүлээж авах баримт бичгийн
бүрдэл:
- Монгол хэрэглэх заавар 1%;
- Эх сурвалж
Англи эсвэл Орос заавар 1%;
Хэрэв эмийн зааварт өөрчлөлт орсон бол:
- өөрчлөлтийн
харьцуулсан хүснэгт 1% (монгол, орос эсвэл англи эх хувь);
- хуучин
заавар 1%
Баримт бичигт тавигдах шаардлага:
·
Баримт бичгийн бүрдэл, тэдгээрт
тавих шаардлага MNS 5140-2:2021 стандартын 5-14 заалтыг баримтлан боловсруулах;
·
Нэг төрлийн
фонтоор, үг үсгийн болон утга найруулгын алдаагүй, мэргэжлийн үгийн сонголтыг
зөв хийх;
·
Хуудасны нийт тоог тавих;
·
Үндэсний эмийн үйлдвэрийн хувьд эмчлүүлэгчид зориулсан хэрэглэх заавар, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан заавар-мэдээллийг
загварын дагуу боловсруулж, ашигласан эх сурвалж Англи, Монгол зааврын хуулбарыг хавсаргах;
·
Уламжлалт эмийн зааврын хувьд уламжлалт жор, судар, эх сурвалжийг хуулбарлан хавсаргах;
·
Хэрэглэх
зааврын арын хуудсанд бүртгүүлэгч
байгууллагын нэр, хаягийг бичиж, зөвхөн нэрний хэсэгт байгууллагын тамга,
тэмдэг дарах;
Жич:Эм судлалын
салбар зөвлөлийн хурлаар хэрэглэх заавар нь хэлэлцэгдэж, баталгаажсан
тохиолдолд тэмдэг даруулж авах нэмэлт 2%-ийг авчрахыг анхаарна уу
.jpg)