Барилгын засварын өмнө хийгдэх цэвэрлэгээний ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулах зар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 56 тоот хаягт орших Энхтайван найрамдлын ордны барилгын 2395 м.кв талбайд хийх барилгын засварын өмнөх цэвэрлэгээ хийж, холбогдох барилгын хог хаягдал тээвэрлэх ААН-ыг үнийн санал ирүүлэхийг урьж байна. /Санал ирүүлэх аж ахуйн нэгж барилгын засварын дараах цэвэрлэгээ хийж гүйцэтгэдэг бол үнийн саналыг хамтад нь ирүүлж болно/.
Тавигдах шаардлага:
Барилга байгууламжийн засварын өмнөх болон дараах цэвэрлэгээ хийж байсан туршлагатай байх;
Сонирхсон аж ахуйн нэгж үнийн саналаа дор дурдсан хаягаар 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ үү.
Сонирхогч аж ахуйн нэгж шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ:
• Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
• Энэ чиглэлээр өмнө нь гүйцэтгэсэн ажлын жагсаалт /зурган болон бичмэл байдлаар ирүүлэх/.
• 2023 оны 8, 9, 10 сарын ажилчдын Нийгмийн даатгал төлсөн тайлангийн хуулбар.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 хороо,
Юу би эйч центр 8 давхар.
Лавлах утас: 51-260182.
Цахим хаяг: info@mmra.gov.mn
.jpg)