Барилгын засварын ажлын төсөвчин сонгон шалгаруулах зар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 56 тоот хаягт орших Энхтайван найрамдлын ордны барилгын 2395 м.кв талбайд хийх засварын төсөв гаргах ажилд сонирхсон иргэдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Барилгын төсөвчинд тавигдах шаардлага:
Мэргэшсэн төсөвчин байх;
Барилга байгууламжийн засварын ажлын төсөв хийж байсан туршлагатай байх;
Сонирхсон этгээд үнийн санал, холбогдох материалаа дор дурдсан хаягаар 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ үү.
Сонирхогч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ:
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Мэргэжлийн ур чадварын мэдээлэл, нотлох баримт.
Энэ чиглэлээр өмнө нь гүйцэтгэсэн ажлын жагсаалт.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 хороо,
Юу би эйч центр 8 давхар.
Лавлах утас: 51-260182.
Цахим хаяг: info@mmra.gov.mn