Хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх Төрийн бус байгууллага сонгон шалгаруулах зар

            Засгийн газрын 2020 оны Журам шинэчлэн батлах тухай 206 дугаар тогтоол, ЭМС-ын 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/346 дугаар журам, “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 9.6, 9.7, 9.8-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага жил бүр Хэрэглэгчийн үнэлгээ хийлгэхдээ энэхүү ерөнхий удирдамжийг удирдлага болгоно.
Хэрэглэгчийн үнэлгээний зорилго нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын төрийн үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй шуурхай байгаа эсэх талаар иргэд, аж ахуйн нэгжийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлоход оршино.
            Энэхүү зорилгын хүрээнд хэрэглэгчийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэхээр судалгаа шинжилгээний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулна.
“Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ нийтлэг журам”-ын 9.7-д: “тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн насанд хүрсэн иргэдийн 5 хүртэлх хувийг хамруулна” гэж заасныг боломжит түүврийн хэмжээний дээд хязгаар гэж ойлгоно.
Хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн үнэлгээний байгууллага дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
· Судалгаа болон үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх (судалгааны хүрээлэн, төрийн бус байгууллага, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага);
· Судалгаа болон үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, үүний дотор хэрэглэгчийн үнэлгээг хийж байсан туршлага нь давуу тал болно;
· Санхүүгийн болон хүний нөөцийн чадавхитай байх;
· Үнэлгээний удирдамжид заасан хугацаанд хийж гүйцэтгэх чадвартай байх.


Хөндлөнгийн үнэлгээний байгууллага сонгон шалгаруулалтад оролцохдоо техникийн болон санхүүгийн саналаа ирүүлэх бөгөөд үүнд дараах мэдээлэл орсон байна:
1. үнэлгээ хийх сонирхолоо илэрхийлсэн албан бичиг;
2. техникийн санал;
3. хэрэглэгчийн үнэлгээг өмнө нь хийж байсан туршлага;
4. түүврийг сонгох, мэдээлэл цуглуулах арга зүй;
5. хэрэглэгчийн үнэлгээг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө;
6. багийн бүтэц, бүрэлдэхүүн, туршлага, товч намтар;
7. санхүүгийн санал;
8. байгууллагын танилцуулга;
--‐ Байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээ;
--‐ Байгууллагын сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан;
--‐ Байгууллагын гүйцэтгэсэн ижил төстэй төслийн туршлага, танилцуулга;
--‐ Байгууллагын менежментийн чадавхи, нөөц

Мэдээлэл авах болон материал ирүүлэх хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо UBH center, 8 давхар.
Цахим хаяг:  info@mmra.gov.mn
Утас: 51-260182