“Эмийн биоэквивалент чанарын судалгааг in vitro орчинд явуулах" сэдэвт сургалт боллоо.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас "Ажлын байрны эерэг орчин, хандлага бүрдүүлэх" ажлыг сар бүр зохион байгуулж, газар хэлтсүүд хэрэгжүүлж эхэлсэн. 

Тус ажлын хүрээнд Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын хамт олон АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, ЭЗУ-ы доктор, профессор С.Пүрэвсүрэнг урьж “Эмийн биоэквивалент чанарын судалгааг in vitro орчинд явуулах" сэдэвт сургалтыг нийт албан хаагчдад танхим, цахим хэлбэрээр өнөөдөр (2023.11.08) зохион байгууллаа.