ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР УЛСЫН БАЙЦААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.
Тус газрын Чанарын хяналтын газрын улсын /ахлах/ байцаагчид Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 378 дугаар тогтоолын дагуу төв болон орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас шилжин ирсэн бөгөөд эм, биобэлдмэлийн хяналтын төрийн хяналтын чиг үүргийг улсын хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байна.
.jpg)
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6 дахь хэсэгт заасан эм зүйн үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.57 дахь хэсэгт эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харъяалалыг нэмэлтээр тусган, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/88 дугаар тушаалаар эм, биобэлдмэлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчийн эрх олгогдон, Улсын Ерөнхий прокурорын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/55 дугаартай “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд прокурор хяналт тавих харьяаллыг шинэчлэн тогтоох тухай” тушаалаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн.
.jpg)
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Прокурорын газрын холбогдох албан тушаалтнууд “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг улсын байцаагчдад зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өгч, санал солилцлоо.