Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллаж байна.

           Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 5.1.4, 5.5-д тус тус заасны дагуу Авлигатай тэмцэх газраас томилогдсон эрсдэлийн үнэлгээ хийх баг, шинжээчидтэй Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн хууль тогтоомжид заасны дагуу холбогдох мэдээллээр хангаж, хамтран ажиллаж байна.

         Авлигын эрсдэлийн үнэлгээг зохион байгуулснаар байгууллага дахь авлигын эрсдэл, түүний шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, улмаар түүнийг арилгах арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.

         Эрсдэлийн үнэлгээний баг тус газарт 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллах тул иргэд олон нийт төрийн үйлчилгээтэй холбоотой гомдол мэдээллийг байгууллагын санал хүсэлтийн хайрцгаар болон info@mmra.gov.mn цахим хуудсаар ирүүлэх боломжтой.