Эмийн аюулгүй байдлын 7 хоног аяныг улсын хэмжээнд өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулах удирдамж батлагдлаа

     ДЭМБ-ын олон улсын эмийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч УППСАЛА төв нь 2016 оноос хойш гишүүн орнуудын хүрээнд иргэд, эмнэлгийн мэргэжилтний гаж нөлөөний талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах, түүнийг мэдээлэхийн ач холбогдлыг таниулах зорилгоор “MedSafetyWeek-ЭМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 7 ХОНОГ” аяныг жил бүр зохион байгуулж ирсэн.

    Энэ жилийн арга хэмжээ 2023 оны 11 сарын 06-12-ны хооронд “Эмийн гаж нөлөөг хүн бүр мэдээлэх боломжтой” уриан дор 8 дах жилдээ зохион байгуулагдахаар дэлхийн 85 улс, 90 гаруй зохицуулалтын байгууллагыг эгнээндээ нэгтгээд байна.

   Манай улс анх 2019 онд “Олон эм зэрэг хэрэглэдэг үйчлүүлэгчдийн аюулгүй байдал” уриатайгаар аянд оролцож эхэлсэн бөгөөд ийнхүү 5 дах жилдээ тус аянд нэгдэж байна. Монгол Улс 2021 онд УППСАЛА төвийн жинхэнэ гишүүн орноор нэгдэн олон улстай мэдээлэл солилцох боломж бүрдэн, гаж нөлөө бүртгэн, мэдээлэх тогтолцоо бүрэн цахимжсан төдийгүй үүнтэй уялдуулан эрх зүйн орчны зохицуулалт шинэчлэгдсэнээр үндэсний фармаковижилансын тогтолцоонд томоохон дэвшил гараад байна.

   Иймд аяны хүрээнд фармаковижилансын оролцогч талуудыг өргөнөөр хамруулж, эрх зүйн орчны хэрэгжилтийг хангах, цахим системийн хэрэглээг таниулах, талуудын оролцоог бэхжүүлэх зорилгоор тус аяныг улсын хэмжээнд өргөтгөсөн хэлбэрээр буюу 📆2023 оны 11 сарын 06-20-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар зарлаж байна. ✉️Аянд оролцогч байгууллагын бүртгэлийн мэдээллийг (нэр, албан тушаал, утас, имэйл) 2023 оны 11 сарын 06-ны өдөр хүртэл gajnoloo@mmra.gov.mn хаягаар хүлээн авч байна.

👉Аяны удирдамжийг энд дарж татаж авна уу.

Мэдээлэл авах утас 56-022611