MAXMAN XI 100% сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг. MAXMAN XI 100%
ЭЭХХЗГ-ын ЭАБТСГ-аас цахим орчин буюу нийгмийн
сүлжээнд хийсэн тандалтаар “MAXMAN XI
100%” эрчүүдийн эрүүл хүнс гэсэн шошготой шахмал бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд
хамруулахад хаяг шошгонд тусгагдаагүй силденафил гэх жороор
олгодог эмийн бодис илэрсэн.
Дээрх бүтээгдэхүүн нь Монгол Улсын
хууль тогтоомжийн дагуу чанар, аюулгүй байдал нь тодорхойлогдоогүй, Монгол
улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хууль бус бүтээгдэхүүн тул таны эрүүл
мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүйг сэрэмжлүүлж байна.

"MAXMAN XI" tablets