“Эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад эм зүйчийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газраас жил бүр зохион байгуулдаг Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аяны хүрээг Эм зүйн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой холбогдуулан зохион байгуулллаа. Энэ хүрээнд “Эмийн зохистой хэрэглээг хамтдаа төлөвшүүлье” уриан дор эмнэлгийн эм зүйч нарт “Эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад эм зүйчийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалт хийлээ.
Сургалтад төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, амаржих газар, сувилал, хувийн хэвшлийн болон орон нутгийн эмнэлгийн 80 гаруй эм зүйч танхим болон цахимаар хамрагдсан.
Сургалтын үйл ажиллагааг Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын дарга П.Цэцгээ нээж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газар, Лиценз, зөвшөөрлийн зохицуулалтын газар, Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын мэргэжилтнүүд болон АШУҮИС, Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөл оролцон “Эмийн эмчилгээг зохицуулах хорооны 2022 оны тайлан болон журмын төсөл”, “Эмийн сонголт”, “Эмийн зохистой хэрэглээ, Антибиотик эмийн хэрэглээг тооцох”, “Хуурамч стандартын бус эм”, “Фармаковижилансын тогтолцоо, эмзүйн тусламж үйлчилгээнд тавих хяналт” зэрэг сэдвүүдээр илтгэл тавилаа.

