Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалтын талаар телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд мэдээлэл өгөв.

       Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журамд оруулсан нэмэлт өөрчлөлт, зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй бүтээлийн бүртгэлийн нэгдсэн системийн талаарх танилцуулга, сургалт”-д “Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааг нэвтрүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр Эмийн аюулгүй байдал тандалт судалгааны газрын Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, зар сурталчилгааны зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Ундармаа оролцон илтгэл тавилаа.

       Илтгэлд эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны эрх зүйн орчин, 2021 оноос хойш олон нийтийн мэдээллийн хэрэгсэл (Телевиз)-ээр түгээгдсэн эм,биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хийсэн хяналт, шалгалтын дүн, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.

Сургалтад УБ хотын 37 телевизийн 48 төлөөлөгч оролцож телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын талаар мэдээлэл авлаа.