“Эрх бүхий албан тушаалтнуудын шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль эрх зүйн үндэслэл” сургалт боллоо.
Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газраас Нийслэлийн прокурорын байгууллагатай хамтран зохион байгуулсан “Эрх бүхий албан тушаалтнуудын шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль эрх зүйн үндэслэл” сургалтад төв, орон нутгийн эм биобэлдмэлийн улсын /ахлах/ байцаагчид хамрагдлаа.
Прокурорын байгууллагаас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ялгаа, хоорондын уялдаа холбоо, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар харилцан ярилцлаа.