“Эмнэлгийн тоног төхөөрөмжийн удирдлага, засвар үйлчилгээ” сэдэвт сургалт зохион байгууллаа.

        Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газар, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэгтэй хамтран 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн удирдлага, засвар үйлчилгээ” сэдэвт сургалтыг эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч нарт зориулан танхим болон цахимаар амжилттай зохион байгууллаа.

      Тус сургалтад орон нутгийн 10, нийслэлийн 9, хувийн хэвшлийн 12 эрүүл мэндийн байгууллагын 100 гаруй оролцогч оролцсон бөгөөд эмнэлгийн тоног төхөөрөмжийн удирдлага, зохион байгуулалт болон эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, лабораторийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний талаар мэдээлэлтэй болсон.