Оношлуур ханган нийлүүлэх байгууллагатай уулзалт хийж, санал авлаа
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур ханган нийлүүлэгч байгууллагуудтай 2023 оны 08 дугаар сарын 30-ний өдөр “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журмын төсөл”-ны талаар уулзалт хийж, санал хүсэлтийг хүлээн авлаа.
Уулзалт хэлэлцүүлэгт Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч байгууллагаас 30 орчим төлөөлөл оролцож, тулгамдаж байгаа асуудал, хууль эрх зүйн орчин, зохицуулалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр асуулт асууж, санал хэллээ.


