Шинээр эм бүртгүүлэх болон өөрчлөлт орсон эмийн хэрэглэх зааврыг ирүүлэх тухай
Улсын эмийн бүртгэлд шинээр бүртгүүлэх болон өөрчлөлт орсон эмийн хэрэглэх зааврыг ирүүлэхдээ Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 18.5-д заасны дагуу дараах мэдээллийг албан бичигт тусгасан байна. Үүнд:
- Эмийн худалдааны нэр, кириллээр
- Эмийн олон улсын нэр, кириллээр
- Тун, тоо хэмжээ,
- Эмийн хэлбэр
- Олгох нөхцөл: жортой, жоргүй, эмнэлгийн нөхцөлд
- Үйлдвэрлэгчийн нэр, улс, кириллээр болон эргэн холбоо барих хүний нэр, утасны дугаар
Хүлээж авах баримт бичгийн бүрдэл:
- Монгол хэрэглэх заавар 3%;
- Эх сурвалж Англи эсвэл Орос заавар 2%;
Хэрэв эмийн зааварт өөрчлөлт орсон бол:
- өөрчлөлтийн харьцуулсан хүснэгт 2% (монгол, орос эсвэл англи эх хувь);
- хуучин заавар 1%
Баримт бичигт тавигдах шаардлага:
- Баримт бичгийн бүрдэл, тэдгээрт тавих шаардлага MNS 5140-2:2021 стандартын 5-14 заалтыг баримтлан боловсруулах;
- Нэг төрлийн фонтоор, үг үсгийн болон утга найруулгын алдаагүй, мэргэжлийн үгийн сонголтыг зөв хийх;
- Хуудасны нийт тоог тавих;
- Үндэсний эмийн үйлдвэрийн хувьд эмчлүүлэгчид зориулсан хэрэглэх заавар, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан заавар-мэдээллийг загварын дагуу боловсруулж, ашигласан эх сурвалж Англи, Монгол зааврын хуулбар хавсаргах;
- Уламжлалт эмийн зааврын хувьд уламжлалт жор, судар, эх сурвалжийг хуулбарлан хавсаргах;
- Хэрэглэх зааврын арын хуудсанд бүртгүүлэгч байгууллагын нэр, хаягийг бичиж, зөвхөн нэрний хэсэгт 1% дээр байгууллагын тамга, тэмдэг дарах;
- Орчуулсан болон хянасан хүний гарын үсэг, байх