ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАГДЛАА.
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жил, Орчин цагийн эм зүйн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Лиценз, зөвшөөрлийн зохицуулалтын газрын дарга Л.Зэндмаа, Чанарын хяналтын газрын Эм биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Энхцэцэг, Л.Алтанцэцэг нар “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдсаныг өнөөдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа гардууллаа.
Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн яамны “Жуух” бичгээр Лиценз, зөвшөөрлийн зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Амарсанаа шагнагдлаа.
Хүн амын эрүүлийг хамгаалах эрхэм үйлсэд хүчин зүтгэж яваа хамт олондоо халуун баяр хүргэе.

.jpg)

