Бүртгэлийн шинжээч нарт
сургалт зохион байгууллаа
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас Бүртгэлийн шинжээч нарт зориулсан сургалтыг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан.
Сургалтаар Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журмын төслийг танилцуулан, бүртгэлийн баримт бичигт дүгнэлт гаргахад анхаарах асуудлын талаар хэлэлцүүллээ. Түүнчлэн Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар Авилгатай тэмцэх газар, Бүртгэлийн үйл ажиллагааны цахимжилтын талаар E-Mongolia академийн холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгч хамтран ажиллалаа.
Сургалтад Эмийн бүртгэлийн зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон бүртгэлийн шинжээч нар хамрагдлаа.
.jpg)
.jpg)
.jpg)