Бүртгэл, хангамж, гаж нөлөө, аюулгүй байдал, зар сурталчилгааны талаар уулзалт хийж, мэдээлэл өглөө

      Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч байгууллагуудтай 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр  “Бүртгэл, хангамж, гаж нөлөө, аюулгүй байдал, зар сурталчилгаа”-ны талаар уулзалт хийж, мэдээлэл өглөө.  Мөн хууль эрх зүйн зохицуулалт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулж, санал хүсэлтийг хүлээн авав.

Үүнд:

  • Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журмын төсөл;
  • Лайсмэд мэдээний санд хийсэн үнэлгээний тайлан;
  • Эм хангамжийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал;
  • Биологийн идэвхт бүтээгдэхүүний заавар баталгаажуулах үйл ажиллагаа
  • Эмийн гаж нөлөө, аюулгүй байдлын тайлан мэдүүлэх үйл ажиллагааны эрх зүйн орчин, e-Reporting цахим систем;
  • Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрлийн эрх зүйн орчин, Харилцаа холбооны зохицуулах хорооны 51 тогтоол “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журмын нэмэлт өөрчлөлт.

      Уулзалт хэлэлцүүлэгт Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч байгууллагаас 150 орчим төлөөлөл оролцож, тулгамдаж байгаа асуудал, хууль эрх зүйн орчин, зохицуулалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр асуулт асууж, санал хэллээ.