“Эмийн мэдээлэл” сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэхийг урьж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/56 тоот тушаалаар “Эмийн мэдээлэл” товхимлын редакцийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав.
“Эмийн мэдээлэл” товхимол нь Төрөөс эмийн талаар баримтлах бодлого, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эм зүйн салбарын ил тод байдлыг хангах зорилготой.
ЭЭХХЗГ-аас жил бүр эрхлэн гаргадаг “Эмийн мэдээлэл” сэтгүүлийн 2023 оны II дугаар хагас хэвлэгдэх гэж байгаа тул багш, судлаачид болон эмнэлгийн мэргэжилтэн та бүхэн судалгааны бүтээл, өгүүллээ илгээн хэвлэн нийтлүүлэхийг урьж байна.
“Эмийн мэдээлэл” сэтгүүлийн өгүүлэл, тойм хэвлэл, лекцийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ыг хүртэл Soyolerdene@mmra.gov.mn цахим хаягаар хүлээн авна.
Өгүүлэл хүлээн авах: 2023.08.22 – 2023.09.22
Сэтгүүлд нийтлэл бичих загвар, шаардлага...
Мэдээ нийтлэлд тавих шаардлага:
- А4 хэмжээтэй цаасанд гарчиг 12 /bold-оор тодотгосон/ агуулгыг 11, зохиогч ашигласан ном зүйг 10 шрифтээр, Arial фондоор, дээд, доод, баруун, зүүн талаас 2.5 см зайтай мөр хоорондын зай 1.15, 8-9 хүртлэх хуудсанд багтана.
- Эрдэм шинжилгээний өгүүлэл бол англи хэл дээр 250 үгэнд багтаан хураангуйг бичнэ
- Нийтлэл нь хянаж засварлахад ойлгомжтой, зураг график, хүснэгтийн дор эх сурвалж, тайлбарыг бичиж, ашигласан материал, ном зүйн жагсаалтыг хавсаргасан байна.
- Зохиогчийн овог, нэр, эрдмийн цол, эрхэлж буй ажил, харилцах утсыг тодорхой бичсэн байна.
- Мэдээ нийтлэлийн үнэн бодит байдлыг зохиогч бүрэн хариуцна.
- Сэтгүүлийн зөвлөл өгүүллийн утгыг алдагдуулалгүй засах, боловсруулалт хийх боловч зохиогчийн эрхийг хүндлэх ба шаардлага хангаагүй материалыг нийтлэхгүй.
- Хэвлэлд орсон материалыг буцаахгүй
- Бусад сэтгүүл, хэвлэлд гарсан материалыг хүлээн авахгүй